СХЗГ-ын дарга Б.Билгүүн, Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл нар ОХУ-ын “Газпром” НХН-ийн Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой тавих төслийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглах хэмжүүр, хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалтын асуудлаар болон үүнд ашиглагдах туршилтын лабораторын ОХУ-д хүлээн зөвшөөрөгдөх байдлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.