Эрчим хүчний стандартчиллын техникийн хорооны хурлыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Хуралд ЭХЯ, Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Эрчим Хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон.
Хурлаар дараах 7 стандартыг хэлэлцэн дэмжлээ.
- MNS IEC 60076-18:2024
Хүчний трансформатор. 18-р хэсэг: Давтамжийн утгыг хэмжих
- MNS IEC 60383-2:2024
1 000 В-оос дээш нэрлэсэн хүчдэлтэй, цахилгаан дамжуулах агаарын шугамд зориулсан тусгаарлагч
2-р хэсэг: Хувьсах гүйдлийн системийн хэлхмэл тусгаарлагч болон тусгаарлагчийн иж бүрдэл. Тодорхойлолт, туршилтын аргачлал болон хүлээн авах шалгуур үзүүлэлт
- MNS IEC 61362:2024
Гидравлик турбины роторын эргэлтийг тохируулах системийг тодорхойлох гарын авлага
- MNS IEC / TR 61850-90-1:2024
Эрчим хүчний хангамжийн автоматжуулалтын харилцаа холбооны
сүлжээ болон систем – 90-1 дүгээр хэсэг: Дэд станц хоорондын харилцаа холбоонд IEC 61850 стандартыг хэрэглэх
- MNS IEC 61865:2024
Цахилгаан дамжуулах агаарын шугам.
Хүчдэлтэй хэсэг болон хаалт хоорондын зайд байх цахилгааны бүрэлдэхүүн хэсгийг тооцоолох – тооцооллын аргачлал
- MNS IEC 62305-1:2024
Аянгын хамгаалалт. 1-р хэсэг: Ерөнхий зарчим
- MNS IEC 62933-1:2024
Цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем (цэхх) 1-р хэсэг. тайлбар толь стандартууд юм.
Хурлын үеэр гишүүд Монгол улсын хэмжээнд эдгээр стандартын баримт бичгүүд зөвлөмжийн шинж чанартай боловч техникийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой баримт бичиг болдог гэдгийг хэлж байв.