Монгол Улсын стандартад "Явган хүний зам дээр гэрэлтүүлгийн шон, замын тэмдэг, самбар гэх мэт аливаа саадыг байрлуулахгүй. Онцгой тохиолдлоор гэрэлтүүлгийн болон бусад шонг явган хүний зам дээр төлөвлөх шаардлагатай бол тухайн хэсэгт хөтөч хавтанг шонг тойруулан байрлуулах, зорчих хэсгийн эсрэг тал руу явган хүний замын өргөнийг 500 мм –ээр өргөсгөн төлөвлөнө" хэмээн заасан байдаг.
"MNS 6808:2019 Явган хүний зам, талбайн төлөвлөлт.
техникийн шаардлага" стандартын дэлгэрэнгүй холбоос: https://estandard.gov.mn/standard/v/3323
Ирээдүйд танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд чинь учирч болох аймшигтай хор хөнөөлөөс хамгаалах цор ганц зам бол Стандарт! Яг одоо, өнөөдрөөс эхлээд Стандартыг нэхэх, шахаж шаардах цаг нь болсон.