Хэмжил зүйн Зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын батлагдсан хөтөлбөрт тусгагдсан хэмжих хэрэгслийн загварыг туршсан ажлын хэсгийн 3 санал, дүгнэлт, хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхыг үнэлсэн ажлын хэсгийн 3 санал, дүгнэлт болон 2023 онд хэмжил зүйн хяналт шалгалтаар хийсэн ажлын тайлан, мэдээлэл мөн Хэмжил зүйн зөвлөлийн хуралдааны товч тайлан мэдээлэл, танилцуулга зэрэг нийт 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд усны тоолуурын -1, цахилгааны тарифт электрон 1 ба 3 фазын тоолуурын гурван загварыг тус тус шинээр бүртгэв.
Мөн загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгохоор, хэмжил зүйн үйл ажиллагааг эрхлэхээр цахилгаан, эзлэхүүн, зарцуулалтын хэмжлийн төрлөөр чадавхаа үнэлүүлсэн 3 аж ахуйн нэгж байгууллагыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай тус тус бүртгэхээр боллоо.