Хэмжил зүйн Зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын батлагдсан хөтөлбөрт тусгагдсан хэмжих хэрэгслийн загварыг туршсан ажлын хэсгийн 6 дүгнэлт, хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхыг үнэлсэн ажлын хэсгийн 8 дүгнэлт зэрэг нийт 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд усны тоолуурын
-1, цахилгааны тарифт электрон 1 ба 3 фазын тоолуур -3,
шингэний тоолуурын -2 загварыг шинээр бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгохоор болов.
Мөн хэмжил зүйн үйл ажиллагааг эрхлэхээр цахилгаан, зарцуулалт, дулаан, даралт, температурын хэмжлийн төрлөөр чадавхаа үнэлүүлсэн 7 аж ахуйн нэгж байгууллагыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай тус тус бүртгэхээр боллоо.