Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Нэг. Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах асуудлаар:
“Икон” ХХК-ийн хүсэлтээр Дани Улсын "Камструп" компанид үйлдвэрлэсэн Multical 803 загварын дулааны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.
“Максимум пойнт” ХХК -ийн хүсэлтээр БНХАУ-ын "Shenyang Weighing apparatus manufacturing" Co.Ltd компанийн үйлдвэрлэсэн статик, динамик хосолсон ажиллагаатай GCS200 загварын вагон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.
“Зэт Ди Эн Смарт Энержи“ ХХК-ийн хүсэлтээр БНЧУ-ын “ZPA Smart Energy a.s“ компанид үйлдвэрлэсэн АМ165.D, АМ 365.D загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолууруудын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.
“Престиж инженеринг” ХХК-ийн хүсэлтээр ХБНГУ-ын "KROНNE" компанид үйлдвэрлэсэн OPTIFLUX IFC-010 загварын цахилгаан соронзон зарцуулалтын тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.
“Юнигаз” ХХК-ийн хүсэлтээр ХБНГУ-ын "Flussigus Anlagen" компанид үйлдвэрлэсэн FAS120 загварын шингэрүүлсэн шатдаг хийн түгээгүүрийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн ба загварын баталгааны гэрчилгээг тус тус 3 жилийн хугацаагаар олгохоор боллоо.
Хоёр: Хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхыг үнэлж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх асуудлаар:
2.1. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын шингэрүүлсэн шатдаг хийн түгээгүүр суурилуулах, засварлах, импортлох хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Горгаз” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.2. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын шатахуун түгээгүүр суурилуулах, засварлах, импортлох хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Газ Ойл Нефть” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.3 Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур импортлох, суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Баухаус” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн
2.4. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур, гүйдлийн трансформатор суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Мөнгөн үүл” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн
2.5. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур, гүйдлийн трансформатор суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Рокгранд” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн
ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛ