Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр танхимаар зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын батлагдсан хөтөлбөрт тусгагдсан хэмжих хэрэгслийн загварыг туршсан ажлын хэсгийн 6 санал, дүгнэлт, хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхыг үнэлсэн ажлын хэсгийн 2 санал, дүгнэлт зэрэг нийт 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал:
- Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд усны тоолуурын -12,
- Цахилгааны 1 ба 3 фазын тарифт электрон тоолуур-2,
- Шингэний тоолуур-1,
- Амьсгал дахь спиртийн агууламж тогтоох хэмжүүр-1 загварыг тус тус шинээр бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгохоор болов.
Мөн хэмжил зүйн үйл ажиллагааг эрхлэхээр цахилгаан болон физик, химийн хэмжлийн төрлөөр чадавхаа үнэлүүлсэн 2 аж ахуйн нэгж байгууллагыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр боллоо.