Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Нэг. Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах асуудлаар:
“Техник Монде” ХХК-ийн хүсэлтээр Англи улсын “Lion laboratories” Ltd компанид үйлдвэрлэсэн ALCOMETER 700 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоох хэмжүүрийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.
“Ухаалаг сүлжээ” ХХК-ийн хүсэлтээр ОХУ-ын БНХАУ-ын "Locosc Ningbo Precision Technology" компанид үйлдвэрлэсэн LP7510E загварын электрон жингийн заагч (WiFi-тай)-ийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.
“Ухаалаг сүлжээ” ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын “ARI Medical Technology” Co.Ltd компанид үйлдвэрлэсэн EBSA-20, TCS-150-RT загварын эмнэлгийн жингүүдийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн ба загварын баталгааны гэрчилгээг тус тус 3 жилийн хугацаагаар олгохоор боллоо.
Хоёр: Хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхыг үнэлж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх асуудлаар:
2.1. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур импортлох үйл ажиллагаа эрхлэх “Ди Эс Эн Эс” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр боллоо.
2.2. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур суурилуулах үйл ажиллагаа эрхлэх “Дрийм санитари” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр боллоо.
2.3. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур импортлох үйл ажиллагаа эрхлэх “Ган дэг” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр боллоо.
2.4. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын таксиметр импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх “Ворлд Кореа” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр боллоо.