Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Нэг. Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах асуудлаар:
“Гандэг” ХХК-ийн хүсэлтээр болгосон ОХУ-ын “Норма Измерительные Системы” ООО ПК компанид үйлдвэрлэсэн НОРМА CBKM-15Г, НОРМА CBKМ-15Х загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.
“Медимпекс интернэшнл“ ХХК-ийн хүсэлтээр Итали Улсын “GIMA S.p.A” компанид үйлдвэрлэсэн GIMA 27312/6475 загварын эмнэлгийн электрон жин загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.
“Жи Эл Эйч“ ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын "Shenzen Haoningda Meters" компанид үйлдвэрлэсэн DSSD-22, DTSD-22(1.0, 3×230/400), DTSD-22 (0.5, 3×57.7/100) загварын 3 фазын цахилгааны тарифт электрон тоолууруудын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн ба загварын баталгааны гэрчилгээг тус тус 3 жилийн хугацаагаар олгохоор боллоо.
Хоёр: Хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхыг үнэлж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх асуудлаар:
2.1. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур импортлох хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Грийн имиралд” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.2. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Булнайн-Ар” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
2.3 Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны болон усны тоолуур, худалдаа, үйлчилгээнд ашиглах хэмжээст сав импортлох, худалдааны жин, дүүжинт жин, тугнагч жин, автомашин болон вагон жин импортлох, суурилуулах, засварлах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Монголын уул уурхайн хэмжил зүй” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн
2.4. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур импортлох хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Манлай инвестмент” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн
2.5. Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын шатахуун түгээгүүр суурилуулах, засварлах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Өлгий угсралт” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.