2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн
Хэмжил зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын мэдээлэл.
НЭГ. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал:
Нэгдүгээр асуудал: “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ“ ХК -иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Shenzhen Clou electronics” Co.Ltd компанид үйлдвэрлэсэн CL710К22, CL730D22H, CL730D22L, CL730S22 загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Хоёрдугаар асуудал: “Икон“ ХХК -иас хүсэлт болгосон Польш улсын "APATOR S.A" компанид үйлдвэрлэсэн NORAX1, NORAX3 загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Гуравдугаар асуудал: “Эталон хэмжүүр“ ХХК -иас хүсэлт болгосон БНХАУ-ын "Yongkang Huaying Weighing Apparatus” компанид үйлдвэрлэсэн ACS-30, TCS-K загварын электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн.
ХОЁР. ААНБ-ын хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхын үнэлгээний асуудал:
Нэгдүгээр асуудал: “Морьттүнгэ” ХХК-ийг загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хамрах хүрээгээр Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Хоёрдугаар асуудал: “Прохит” ХХК-ийг загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын дулааны тоолуур болон халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хамрах хүрээгээр Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Гуравдугаар асуудал: “Шунхлай” ХХК-ийг загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын шатахуун түгээгүүр импортлох, суурилуулах, засварлах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хамрах хүрээгээр Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Дөрөвдүгээр асуудал: “Максимум поинт” ХХК-ийг загварын туршилтад тэнцэж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын вагон жин /статик болон динамик/ импортлох, суурилуулах, засварлах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хамрах хүрээгээр Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Тавдугаар асуудал: “Чандмань-Баянхонгор” ХК-ийг загварын туршилтад тэнцэж, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах, засварлах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хамрах хүрээгээр Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Зургаадугаар асуудал: “Шинэ санаа” ХХК-ийг загварын туршилтад тэнцэж, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хамрах хүрээгээр Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Долоодугаар асуудал: “Энлает” ХХК-ийг загварын туршилтад тэнцэж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур импортлох хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хамрах хүрээгээр Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
-0-