2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, дүрмийг хэлэлцэн баталлаа. Зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталснаар хэмжлийн нэгж, түүний эталоныг бий болгох, хөгжүүлэх, нэгж дамжуулалтыг хангах зэрэг төрийн чиг үүргийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарах юм.
Шинэчилсэн дүрмээр Хэмжил зүйн зөвлөл нь хэмжил зүйн бодлого, хууль тогтоомжийн биелэлт, хэмжил зүйн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнийг хэлэлцэн шийдвэрлэдэг төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагууд хамтарч хэмжил зүйн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гол зохион байгуулалтын бүтцээр үйл ажиллагаагаа явуулна.