Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор батлагдсан Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийн дагуу анхны хуралдааныг зохион байгуулан дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэг. Хэмжил зүйн зөвлөлийн хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батлахаар шийдвэрлэсэн.
Хоёр. Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах асуудлаар:
“Ди Эс Эн Эс” ХХК-ий хүсэлтээр БНХАУ-ын “BUYI TECHNOLOGY“ Co.,Ltd компанид үйлдвэрлэсэн BY100 загварын нэг фазын болон гурван фазын цахилгааны электрон тоолууруудыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.
Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын хүсэлтээр CGL 210 Зэсийн баяжмалын аттестатчилсан стандартчилсан загварт: Cu, S, Fe, Al , F , Au, Ag , As, Mo, Pb, Zn нийт 11 элемент нэгдлийг аттестатчилсан утгаар, Ca, Mg, Mn, P, Ti, SiO2, Cd, Co, Cr, Dy, Er, Eu, Ho, La, Sb, Sm, Ba, U нийт 18 элементийн үзүүлэлтийг мэдээллийн утгаар тус тус тогтоож Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн.
Гурав. Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх чадавхыг үнэлж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх асуудлаар:
Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Ви Ти Икс ” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын дулааны тоолуур суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх Өмнөговь аймгийн “Даланзадгадын ДЦС” ТӨХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур, гүйдлийн трансформатор импортлох, суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Повертүүл” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур, зарцуулалтын тоолуур, цахилгааны тоолуур засварлах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Мэйжүрмэнт” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын худалдаа, үйлчилгээний жин, туухай импортлох, хүнд даацын автомашины жин импортлох, засварлах, суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Зэт Ди Эн Смарт Энержи” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын хурд хэмжигч импортлох, суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх “Оргил Дельта Трейд” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.