Стандарт, хэмжилзүйн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содномоор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.
Энэ үеэр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвгандитай уулзаж, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн эталон тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг олон нийтэд сурталчилах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон. Үүний үр дүнд шаардлагатай эталон, тоног төхөөрөмжийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.