2023.09.20-ний өдөр хуралдсан Уул уурхай, ашигт малтмалын стандартчиллын техникийн хороо /ТХ-20/-ны ээлжит хуралдаанаар дараах 2 стандартын төслийг хэлэлцлээ. Тодруулбал,
- “MNS 0145:2023, Хайлуур жонш. Марк ба техникийн шаардлага” стандартыг шинэчлэн батлахаар дэмжигдлээ.
- “Зэсийн баяжмалд алтыг шингээгчээр баяжуулан тодорхойлох арга” стандартыг хэлэлцэн дахин сайжруулах саналаар боловсруулагч нарт буцаав.