2023.09.19-ний өдөр хуралдсан Усны техникийн хороо /ТХ-44/-ны ээлжит хуралдаанаар:
- Усны чанар. Гэр ахуй, ундны усны физик-химийн шинжилгээний арга, МNS 1097:1970 стандартыг шинэчлэн батлах тухай
- Хот суурин газрын хаягдал ус цэвэрлэх байгууламжийн үнэрийг хянах техникийн шаардлага, CJJ/T 243:2016 Хятад улсын стандартыг үндэсний болгох асуудлуудыг хэлэлцэж, тус хоёр стандартын төслүүд дэмжигдлээ.