Төрийн албаны зөвлөл НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх”, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх” 2 дэд төсөлд Стандарт, хэмжил зүйн газар оролцохоор шалгарсан.
Эдгээр дэд төслийн зөвлөх нар өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газар дээр ажиллалаа. Эдгээр дэд төслүүдийг хэрэгжүүлснээр хүний нөөцийн хувьд цогц чадамжид суурилсан гүйцэтгэлийн бий болгох, хүний нөөцийн менежментийн шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, төрийн албанд ёс зүйн үнэт зарчмуудад суурилсан шинэ менежментийг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэхэд чиглэж байна.