ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17:30 хүртэл
- Хүлээн авах хаяг: hr@masm.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас:458032, 88004950
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
төрөл |
ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
||||
1 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Хяналт -шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар |
Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга |
Удирдах |
ТЗ-3 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. |
- эдийн засаг (0311); - нягтлан бодох бүртгэл, татвар (0411); - эрх зүй (042); - менежмент ба удирдахуй (041301-041303); - байгалийн шинжлэх ухаан, математик, статистик (05); - инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж (07). |
- Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. - Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдсан байх. |
- Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх. - Стандартчилал, хэмжил зүйн салбарт 3-аас доошгүй жил ажилласан, хяналт -шинжилгээ, үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдсан байх. |
2 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Захиргаа, удирдлагын газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтэс |
Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга |
Удирдах |
ТЗ-4 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. |
- эрх зүй /042101, 042103/; - менежмент ба удирдахуй /041304, 013305/. |
Төрийн албаны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх. |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд3-аас доошгүй жил ажилласан байх. |
3 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Хэмжил зүйн бодлогын газрын |
Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
- хэмжил зүй; - инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /07 -инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж /078/; -уул уурхайн олборлолт /0724/; -үйлдвэрлэл, боловсруулалт /072/; -байгалийн шинжлэх ухаан /053/. |
- |
-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно -Улсын байцаагчаар эсхүл мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна. |
|
4 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Хэмжил зүйн бодлогын газрын Хэмжил зүйн хүрээлэн |
Цаг давтамжийн эталон хариуцсан мэргэжилтэн |
Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
-хэмжил зүй; -мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /061/; -инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж /071, 078/; -байгалийн шинжлэх ухаан /053/. |
- |
-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
5 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Захиргаа, удирдлагын газар |
Гадаад харилцааны мэргэжилтэн |
Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. |
- гадаад хэлний орчуулга /023101/; - олон улсын харилцаа /022203/; - олон улс, орон судлал /022204/; |
- |
-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно; |
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР