Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:30 хүртэл
- Хүлээн авах хаяг: hr@masm.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 99991254
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
төрөл |
ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
||||
1 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Хэмжил зүйн бодлогын газрын Хэмжил зүйн хүрээлэн |
Урт, цаг давтамжийн эталон хариуцсан ахлах мэргэжилтэн |
Гүйцэтгэх |
ТЗ-6 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
- хэмжил зүй; - инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж /071, 078, 0724, 0729/, - байгалийн шинжлэх ухаан /053/; -мэдээлэл, харилцааны холбооны технологиуд /061/. |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
|
2 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар |
Баталгаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн |
Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
-нженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт /07/; -хөдөө аж ахуй /081/; -аялал жуулчлал /1015/. |
Баталгаажуулалтын шинжээчийн сургалтад хамрагдаж эрх авсан байх |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
3 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Хэмжил зүйн бодлогын газар |
Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч |
Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
байгалийн шинжлэх ухаан /053/. |
-Улсын байцаагчаар эсхүл мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна. |
|
4 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газар |
Механикийн хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын мэргэжилтэн |
Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
- хэмжил зүйч, - байгалийн шинжлэх ухаан, математик, статистик /05/, - инженерчлэл, үйлдвэрлэл зохион бүтээлт /07/, - менежмент ба удирдахуй /0413/ - мэдээлэл, харилцаа холбооны технологи /06/ |
Хэмжүүрийн улсын шалгагчийн сургалтад хамрагдаж эрх авсан байх. |
|
5 |
Стандарт, хэмжил зүйн газар |
Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газар |
Дулаан даралтын хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын мэргэжилтэн |
Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
- хэмжил зүйч, - байгалийн шинжлэх ухаан, математик, статистик /05/, - инженерчлэл, үйлдвэрлэл зохион бүтээлт /07/, - менежмент ба удирдахуй /0413/ - мэдээлэл, харилцаа холбооны технологи /06/ |
Хэмжүүрийн улсын шалгагчийн сургалтад хамрагдаж эрх авсан байх. |
|
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР