Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 1.6 дах хэсгийг үндэслэн 2024 оны 01-р сарын 19-ны өдөр Төрийн албаны зөвлөл Стандарт, хэмжил зүйн газарт “77” дугаар бүхий тамга тэмдэгийг хүлээлгэн өглөө.
Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй болсоныг дуулган, нэрсийг нь зарлаж, холбогдох хууль тогтоомжийг танилцуулсан юм. Ийнхүү үйл ажиллагаанд ашиглах эрхээ хүлээн авлаа.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор С.Цэдэндамба: "Төрийн албаны түшмэлүүд та бүхэн сахилга, ажил хэрэг, туршлагыг эрхэмлэж, төрийн албаны тухай хууль, Үндсэн хуулиа дээдэлж явах хэрэгтэй гэдгийг онцолж, хөдөлмөрч байж, зорилгоо чухал болгож ажиллахыг хүслээ. Мөн гишүүдийн хувьд байгууллагын гүйцэтгэх албан тушаалд хамаарах сул орон тоог нөхөн төрийн албаны тусгай шалгалтыг зарлах, шалгалтын комиссыг томилох болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ" хэмээн хэллээ.
Стандарт, хэмжил зүйн газрын салбар зөвлөл үйл ажиллагаагаа бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой боллоо. Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын бүтцийн нэгж бөгөөд Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, холбогдох бусад журам, дүрэмд заасан чиг үүргийг Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх юм.