Дэлхийн хэмжил зүйн өдөр болох гэж буйг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газрын ажилтан, албан хаагчид өнөөдөр цусаа хандивлалаа. Тус арга хэмжээг СХЗГ-ын Хэмжилзүйн бодлогын газар санаачлан зохион байгуулсан бөгөөд Цус сэлбэлтийн үндэсний төвийн албан хаагчид тус газар дээр ирж ажилласан юм.