Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын нүүрэн хэсэгт шим тэжээлийн талаарх мэдээлллийг байршуулах нь хэрэглэгч худалдаж авах бүтээгдэхүүнийхээ талаар зөв мэдээлэл авч, эрүүл, зохистой хооллоход чухал юм. Үүнтэй холбоотойгоор MNS 6648:2016, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага стандартад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулж байна. Та бүхэн судалгаанд идэвхитэй оролцоно уу.
Монгол хүн бүхэн эрүүл байг.
Судалгааг энд дарж бөглөнө үү