Стандарт, хэмжил зүйн салбарын нэгдсэн системийг хөгжүүлэх хүрээнд өнөөдөр буюу 2023 оны 10-р сарын 13-ны өдөр Хэмжил зүйн үйл ажиллагаа, үйлчилгээг цахимжуулах ажлын хэсэг хуралдаж иргэд, аж ахуйн нэгжид үзүүлдэг дараах үйлчилгээг цахимжуулахаар ажлын даалгавар боловсруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үүнд:
• Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга
• Хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхыг үнэлэх
• Хэмжих хэрэгслийн загварын туршилт
• Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалт зэрэг үйлчилгээ болно.
Өнөөдрийн байдлаар стандартын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг www.estandart.gov.mn сайтаар дамжуулан үзүүлж байна.
Цаашид Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар, Сорьцын хяналтын газрын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээллийн санг цахимжуулах ажлын даалгаврыг боловсруулан төр хувийн хэвшлийн түншлэлээр стандарт, хэмжил зүйн салбарын нэгдсэн системийг хөгжүүлнэ.
Ингэснээр Стандарт, хэмжил зүйн газраас үзүүлж байгаа үйлчилгээ бүрэн цахимжина.