Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөж, 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс Нийслэлийн төв лаборатори Стандарт, хэмжил зүйн газарт шилжиж байгаатай холбогдуулан СХЗГ-ын холбогдох удирдлагууд өнөөдөр тус газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус лабораторийн өнөөгийн бүтэц зохион байгуулалт, тулгамдсан асуудал, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо.