Стандарт, хэмжил зүйн газрын ахмад ажилтан Чойжилжавын Ээнзэндагвад өнөөдөр буюу 2023 оны 12 сарын 28-ны өдөр цол "Гавьяат эдийн засагч" хүртээлээ.
Ахмад ажилтан Ч.Ээнзэндагва 1943 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрж өссөн. 1967 оноос Завхан аймгийн Нөмрөг суманд ерөнхий мал зүйчээр ажилласанаар эхэлж 1970-1989 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын стандарт, хэмжүүр ба хэмжих хэрэгслийн эрхлэх газар, Чанар стандартын улсын хороонд улсын байцаагч, тасгийн дарга, Үнэ стандартын улсын хороонд хэлтсийн даргаар, 2000 оноос Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвд аж ахуй, байрны эрхлэгчээр ажиллаж байсан юм.
Түүний ажил хөдөлмөрийг төр засаг болон байгууллага хамт олон үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Их МУ үүсч байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, МАХН-ын 70 жилийн ойн хүндэт тэмдэг, Үнэ, стандартчиллын улсын хороо болон Үйлдвэр Худалдааны Яамны "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнасан.
Ийнхүү Стандарт, хэмжил зүйн салбарын төлөө бүх сэтгэл зүрхээ зориулан ажилласан ахмад ажилтан Ч.Ээнзэндагвад нийт ажилтан албан хаагчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.