Сорьцын хяналтын газар нь алт олборлолт, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч гол байгууллага бөгөөд алтны сорьцыг тогтоосноор алтыг худалдах, арилжих нөхцөлийг бүрдүүлдэг. Тэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний стандарт арга аргачлалаар ижил түвшинд шинжилгээний үр дүнг гаргаж байна. Итгэмжлэлийн үндэсний төв СХЗГ-ын Сорьцын хяналтын газрын Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг ISO 17025 –ын шаардлага хангасан тул итгэмжлэлийг 4 жилээр сунгалаа. Сорьцын лабораторийг 2006 онд анх итгэмжилсэн бөгөөд өдгөө 5 дахь удаагаа итгэмжлэгдээд буй нь энэ юм.