Стандарт, хэмжил зүйн газар болон ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (PTB)-ийн төлөөлөл хооронд албан уулзалт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад Стандарт, хэмжил зүйн газраас Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Б.Эрдэнэзул, ахлах мэргэжилтэн Б.Ундраа, мэргэжилтэн Я.Энхжаргал, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Батмөнх, ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (PTB)-ээс Зөвлөх Ричард Прем, Шинжээч Зиглинде Кайзэр, Ралф Роэшлэйн болон Төслийн зохицуулагч Ирина Санториан нар оролцлоо.
Уулзалтаар талууд “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд, анхаарах асуудал, хууль эрх зүйн талаар болон олон улсын стандартуудыг орчуулж, нутагшуулах боломж, нөхцөл болон мэргэжилтний чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар зөвлөлдлөө.
Түүнчлэн төслийн хүрээнд ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (PTB)-ээс Стандарт, хэмжил зүйн газрын төлөөлөлтэй хийх дараагийн албан уулзалтыг энэ оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах саналыг гаргасан байна.