Төлбөрийн чиг хандлага бэлэн мөнгөнөөс цахим шилжүүлэг рүү шилжиснээр гуравдагч этгээдийн төлбөр (TPP third-party payment)-ийг ашиглах нь түгээмэл болсон. Энэ нь төлбөр шилжүүлэх амар хялбар арга хэдий ч хэрэглээ нь өсөхийн хэрээр аюулгүй байдлын эрсдэл өсөх нь гарцаагүй юм.
TPP үйлчилгээ үзүүлдэг мэдээллийн системд зориулан технологийн аюулгүй хөгжлийг дэмжих зорилгоор Олон улсын стандартын байгууллагаас “ISO 23195 - Гуравдагч этгээдийн төлбөрийн үйлчилгээний мэдээллийн системийн аюулгүй байдлын зорилгууд” шинэ стандартыг батлан гаргажээ.
TPP нь худалдаачдад арилжааны данс шаардахгүйгээр цахимаар төлбөр хүлээж авах боломжийг олгодог үйлчилгээ юм. Харин аюулгүй байдлын тухайд зуучлагч гэдэг утгаараа төлбөрийг дамжуулах явцад луйвар гарах эрсдэл өндөр байдаг.
“ISO 23195, Гуравдагч этгээдийн төлбөрийн үйлчилгээний мэдээллийн системийн аюулгүй байдлын зорилго” стандарт нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нэр томъёо, тодорхойлолтын жагсаалт, хоорондоо уялдаатай бүтцийн хоёр загвар, аюулгүй байдлын зорилгын жагсаалтыг агуулна. Энэхүү стандартад тусгасан хоорондоо уялдаатай бүтцийн загвар, баримт, аюул занал, аюулгүй байдлын зорилгыг бодит туршлага дээр үндэслэн тодорхойлсон нь илүү ач холбогдолтой болсон.
TPP үйлчилгээ үзүүлэгчдийг таниж мэдснээр төлбөрийн луйврын эрсдлийг бууруулдаг ба энэхүү стандарт нь одоогийн авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдэд хүч нэмж өгөх юм.
ISO 23195 стандартыг ISO/TC 68 Санхүүгийн үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны Санхүүгийн үйлчилгээ, аюулгүй байдлын стандартчиллын дэд хороо SC 2 боловсруулан 2021 оны 6 дугаар сард гаргав.
Тус стандартыг үндэсний ISO-ийн гишүүн байгууллага юмуу ISO цахим хуудаснаас худалдан авах боломжтой.