Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) -ийн захирал Фан Шан болон Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ада, төсөл харицсан мэргэжилтэн Стелла нартай 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бээжин хотноо уулзаж, Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон цаашид хэмжил зүйн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаар тохирцлоо.
Энэхүү уулзалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) хооронд Эрчим хүчний салбар дахь хэмжлийн түлхүүр эталон ба технологийн хамтарсан судалгааны төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 650-2000 кг/м3 хэмжих хязгаартай, 0.2 кг/м3 нарийвчлалтай 39 ширхэг эталон аерометрүүдийг (NIM)-ийн захирал Фан Шан Б.Ууганбаярт гардуулан өгсөн билээ.
Стандарт, хэмжил зүйн газрын Нягтын эталоны лабораторид эдгээр ажлын эталон аерометрүүд нийлүүлэгдсэнээр нягтын эталоны нарийвчлалаа 0.3%-иар дээшлүүлж, хэмжлийн чадавхаа нэмэгдүүллээ.