НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЛАБОРАТОРИ
Тус лаборатори нь Стандарт, Хэмжил зүйн газрын харьяанд шилжин лабораторийн 6, үйлчилгээний 4 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2020 оны 11-р сард 8 дах удаагаа Итгэмжлэлийн үнэлгээний төвөөс “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавигдах ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 стандартыг ханган бүх төрлийн хүнс, ундны ус, хөрс, агаар, бохир ус, бассейны ус, гол, булаг шандын ус, эмнэлгийн дотоод халдвар, сав баглаа боодол, ахуйн гоо сайхны дээжийг 300 гаруй үзүүлэлтээр хими, микробиологийн шинжилгээг хийж гүйцэтгэхээр 4 жилийн хугацаатай итгэмжлэгдсэн лаборатори.
- Чиг үүрэг, үйл ажиллагаа
Лаборатори нь дүүргийн хүн амыг хүнсээр хангаж буй үйлдвэр үйлчилгээ,хоол үйлдвэрлэлийн газруудын бүтээгдэхүүн болон дүүргийн хүн амын ундны ус, бохир ус, хөрсний бохирдолтын байдалд шинжилгээ хийж шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан лабораторийн үнэн бодит үр дүнгээр ханган, иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахад оршино.
Холбоо барих: 70233223
Хаяг: Монгол Улс, Налайх дүүрэг, Дандины гудамж