ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДАД
МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар "Хэмжил зүйн ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээ", хоёрдугаар хавсралтаар "Сорьцын ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээ", гуравдугаар хавсралтаар "Лабораторийн шинжилгээ хийх ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээ", дөрөвдүгээр хавсралтаар "Баталгаажуулалтын ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г тус тус шинэчлэн баталcан бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдэж, эмхэтгэлд нийтлэгдсэн.
Иймд манай газар дээрх тушаалаар шинэчлэн батлагдсан ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсныг мэдэгдье.
Тушаалыг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (www.legalinfo.mn) болон байгууллагын цахим хуудас (www.masm.gov.mn)-т байршуулсан болно.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР