СХЗГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн санаачилгаар сайн үйлсийн аян зохион байгуулж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхэд хамгаалал хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдэд цугларсан бэлгээ гардууллаа. Тус төв нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлдэг газар юм байна. “Манай газарт зорьж, хүрэлцэн ирж, сайн үйлс хийж байгаа танай байгууллага, залуучуудад талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн тус газрын ахлах нийгмийн ажилтан Б.Отгонцэцэг хэллээ.