“Дэлхийн Хэмжил зүйн өдөр-2022”-ийг угтан хэмжил зүйн үйл ажиллагаа эрхэлдэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Эндлесс энержи” ХХК, “Икон” ХХК, “Ультрасоник” ХХК, “Мэйжүрмэнт” ХХК, “Ирмүүн эхлэл” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, дулаан, цахилгааны тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторын ашиглалт, суурилуулалт, шалгалт баталгаажуулалт, загварын туршилтын ажил үйлчилгээ, ажлын эталоны ба боловсон хүчний хангалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжүүлэлтийн талаар болон шалгалт баталгаажуулалтын төлбөрийн хэмжээний төсөлд эдгээр байгууллагуудаас өгсөн саналыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцлоо.
Энэ уулзалтын үеэр СХЗГ-аас Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан, дижитал шилжилт, хэмжил зүйн төрийн үйлчилгээг цахимжуулах талаар мэдээлэл өгч, энэ ажлыг эрчимжүүлэх талаар онцолж байсан бөгөөд цаашид харилцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар боллоо.