Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь 1977 онд Улсын Хэмжил Зүйг Удирдах Ерөнхий Газрын харъяа салбар нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр 2008 оны Монгол Улсын Засгийн Газрын 67-р тогтоолоор Стандартчилал хэмжил зүйн хэлтэс болон зохион байгуулагдсан. Дархан-Уул аймгийн СХЗХэлтэс нь СХЗГазрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, зохицуулалтаар хангагдаж, стандарт, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт, хэмжилзүйн нэгдмэл байдлыг хангах орон нутгийн төрийн байгууллага юм. Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба, Хэмжилзүйн алба, Мэдээлэл лавлагааны салбар сан, Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори гэсэн бүтэцтэй, 22 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.