Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлийн 11 дүгээр сарын ээлжит хурлаар менежментийн тогтолцоонд явуулсан аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцэж чанарын менежментийн тогтолцоог олон улсын ISO 9001:2015 стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, тус аймгийн Татварын хэлтэс, “Ранчо” ХХК, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт 3 жилээр олгох, “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, ЦУОШГ-ын харъяа Нислэгийн цаг уурын төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, “Атар өргөө” ХХК, “Ай ти зон” ХХК, “Хаан хүнс катеринг” ХХК, “Эрдэнэт мах маркет” ХХК (НАССР тогтолцоо), “Хаан хүнс катеринг” ХХК-ийн “Хаан бууз ГОК салбар” (ISO 22000)-ын гэрчилгээний хугацааг 3 жилээр сунгах шийдвэрийг тус тус гаргалаа.