ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (РТВ) болон Эрчим хүчний яам, Стандарт, хэмжил зүйн газартай хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд шаардлагатай чанарын дэд бүтцийн үйлчилгээг сайжруулах” III шатны төслийн хүрээнд РТВ-гээс “Төслийн удирдлага, хэрэгжилтийг сайжруулах” сургалт, “Олон улсын стандартчиллын үйл явцад оролцох дотоод журмыг боловсруулах” семинарыг 2022 оны 9-р сарын 20-ноос 28-ны өдрүүдэд стандартчилал, хэмжил зүй, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдэд амжилттай зохион байгууллаа.