![6 хүн ба бичвэр нарын зураг байж магад](https://scontent.fuln6-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/410311116_201224843042602_1467659364528275369_n.jpg?_nc_cat=109&ccb=1-7&_nc_sid=3635dc&_nc_ohc=oIM6pLjLeTgAX-lGkbg&_nc_ht=scontent.fuln6-1.fna&oh=00_AfCgiHB6bVWa0za8WlYA3l5qNQFk3Hgx-1AqCY0jekYwsA&oe=657E8991)
Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжээс тус газрын зохион байгуулалтын үндсэн нэгжүүдийн үйл ажиллагаанд агентлагийн даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/245 дугаар тушаалаар батлагдсан Хяналт-шинжилгээ хийх удирдамж, холбогдох хуваарийн дагуу явцын хяналт-шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаа.
СХЗГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилготой. Тус нэгжээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаад анхаарч ажилласан юм.