Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Баянхонгор аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс нь МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны 191 дүгээр тогтоолоор Аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны "Үнэ чанарын хэлтэс" нэртэйгээр анх байгуулагдсан. Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар стандарт, хэмжил зүйн баталгаат байдлыг хангуулах чиглэлээр 44 дэхь жилдээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Баянхонгор аймаг Монгол Улсын Их Хурлын 2017 оны 20 дугаар тогтоолоор баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр байгуулан ажиллаж байна.
ЧАНАР БИДНИЙ ЗОРИЛТ