“Чанарын менежментийн тогтолцоо-MNS ISO 9001:2016 стандартын шаардлага” сэдэвт арга зүйн хоёр өдрийн сургалтыг Стандарт, хэмжил зүйн газар, Баян-Өлгий аймагт, Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Сургалтыг СХЗГ-ын Бүтээгдэхүүн тогтолцооны газрын мэргэжилтэн С.Алтанцэцэг хөтлөн явуулсан бөгөөд Аймгийн Засаг Даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 14 байгууллагын 62 ажилтан, албан хаагчид сургалтад хамрагдлаа.