СХЗГ-ын орон тооны бус Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хуралдаан есдүгээр сарын 30-ны өдөр цахимаар хуралдаж, Олон Улсын чанарын менежментийн тогтолцоо - ISO 9001:2015 стандарт хэрэгжүүлсэн “Бэст буйдан” ХХК, “Орхон Энхбүтэмж” ХХК, УБТЗ ХНН-ийн Дархан татах хэсгийн Дархан депо, Байгаль орчны менежментийн тогтолцоо - ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо – ISO 45001:2018 стандарт хэрэгжүүлсэн Милко ХХК-иудын менежментийн тогтолцоонд хийсэн аудитын тайланг хэлэлцэж тус байгууллагуудад менежментийн тогтолцооны гэрчилгээг 3 (гурван) жилийн хугацаагаар олгох, мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв - Холбоо, навигаци, ажиглалтын албаны ISO 9001:2015 стандартын гэрчилгээг 3 (гурван) жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэлээ.
Эдгээр байгууллагуудыг Баталгаажуулалтын нэгдсэн мэдээллийн санд шинээр бүртгэлээ. https://masm.gov.mn/product/ холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.