Стандарт, хэмжилзүйн газрын дэргэдэх Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын зөвлөл 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанаар:
- Дорнод аймгийн Дашбалбар сумын Эрүүл мэндийн төв,
- ОБЕГ-ын дэргэдэх 179 дүгээр анги,
- “Мөнхийн үсэг” ХХК,
- “Клоун ах” ХХК,
- Өвөрхангай аймгийн “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төв, - Орхон аймгийн “Тэмүүжин Оргил” ХХК-д явуулсан анхдагч болон давтан аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцэж гэрчилгээ олгох, сунгах шийдвэр гаргасан.
Түүнчлэн 2023 онд аудитад хамрагдсан нэр бүхий байгууллагууд гэрчилгээгээ гардан авлаа.