АСУУЛТ: Стандарт хэмжил зүйн салбар аливаа зүйлийн хэм хэмжээг тогтоож, асуудал болон аюул дагуулаад байна уу гэдгийг тогтоож өгдөг байгууллага. Гэтэл энэ байгууллагын нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэгт ач холбогдол, хөгжлийг бодолгүй төсөв мөнгө оруулахгүй хасаал байгаа харагддаг. Та үүнтэй санал нэгдэх үү?
ХАРИУЛТ: Энэ асуудлууд хурцаар тавигдаж байна. Стандарт хэмжил зүйн салбар бол хөгжлийн суурь үзүүлэлтийг тодорхойлдог байгууллага. Дэлхийн улс орнууд Стандарт хэмжил зүйн байгууллагад маш өндөр ач холбогдол өгч, санхүүг төсвийг нь шийдвэрлэдэг. Хамгийн чадалтай сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангадаг. Гэтэл манай улсад хэрэглэж байгаа техник хэрэгсэл хангалтгүй түвшинд байсаар байна. Монгол Улсын Үндсэн хуульд Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх эрхтэй гэж заасан. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх гэдэг маань яг юугаар тодорхойлогдох юм. Эрүүл гэхээрээ эрүүл, аюулгүй гэхээр аюулгүй болчихдог юм уу? Эрүүл аюулгүй орчныг тодорхойлж байгаа баримт бичиг шалгуур үзүүлэлт нь стандарт. Энэ стандартын шаардлагыг хангаж байгаа тохиолдолд эрүүл аюулгүй орчинд байна гэсэн үг.
"СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙ" сэтгүүлийн ярилцлагаас...