Арьс ширний стандартчиллын техникийн хорооны хурал боллоо. Энэхүү хурлаар:
- Хандлагдах металлын агууламжийг тодорхойлох MNS ISO 17072-1:2023,
- Арьсны уян хатан зөөлөн чанарыг тодорхойлох MNS ISO 17235:2023, Арьсны өнгөн давхаргын язралтыг тодорхойлох
- MNS ISO 3379:2023, Арьсны ус шингээлтийг тодорхойлох MNS ISO 2417:2023,
- Арьсны уур нэвтрэлтийг тодорхойлох MNS ГОСТ 38.17:2023 стандартыг тус тус хэлэлцүүлэв.
Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО) -той хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхийг сайжруулахад үзүүлэх техникийн туслалцааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн лаборатори нь олон улсын зөвлөх-шинжээч нартай хамтран ажиллаж байгаа билээ.
Хамтын ажиллагааны үндсэн дээр инновац нэвтрүүлэлт, технологи сайжруулалт, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийн шинжилгээний арга, эрүүл ахуйн шаардлагын олон улсын стандартыг Монголд нутагшуулахаар төслийн хүрээнд 38 стандартыг орчуулан, туршилт судалгааг хийж гүйцэтгэв.
Дараагийн арьс ширний стандартчиллын техникийн хорооны хуралдаанаар арьс ширэн бүтээгдэхүүнд азо будаг, DMF, хориотой химийн бодис хүнд металын агууламжийг тодорхойлох стандартыг хэлэлцүүлэх болно.