Стандартчилал, тохирлын үнэлгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын дэд хэсгийн хоёр дахь удаагийн хуралдаан өнөөдөр болж, ажлын бүтэн цагаар санал бодлоо хэлэлцлээ. Энэ удаагийн хурлаар стандартчилал, тохирлын үнэлгээний эрхзүйн орчныг боловсронгуй болгоход салбар салбарын төлөөлөл харилцан санал солилцсон, үзэл бодлоо нэгтгэсэн үр дүнтэй уулзалт боллоо. Ажлын дэд хэсгийн хуралдаан цаашид үе шаттай үргэлжлэх юм.