СХЗГ-ын Нийслэлийн лабораторид дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
- Микробиологич
- Химич
- Лаборант, лабораторийн техникч
Албан тушаалд тавигдах шаардлага:
- Биотехнологи болон Микробиологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Биохими болон Химич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Тусгай дунд мэргэжилтэй, лаборант, лабораторийн техникч
Ур чадвар:
- Дүн шинжилгээ хийх,
- Асуудал шийдвэрлэх
- Удирдан зохион байгуулах,
- Багаар ажиллах
- Ёс зүй, харилцааны өндөр соёлтой
- Шийдвэрлэх, хариуцлага хүлээх чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, хөтлөх
Бүрдүүлэх материал:
- Боловсролын гэрчилгээ
- Төрийн албан хаагчийн /А маягт/ бөглөх
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах хаяг: Стандарт, хэмжил зүйн газрын Төв байр, Энхтайвны өргөн чөлөө-46 А Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот-13343, Монгол Улс
Холбоо барих утас: 99006065
И-мэйл: niislel@masm.gov.mn