Энэхүү стандарт нь 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Гол зорилго нь гоёлын гоо заслын үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоодог. Тус стандартыг гоо заслын үйлчилгээ эрхэлдэг ААНБ, иргэд мөрдөн ажиллана.
8 дугаар зүйлд:
8.1 Гоёлын гоо заслын үйлчилгээний байгууллага нь норматив шаардлагыг хангасан, зориулалтын буюу үйлчилгээний шаардлага хангахуйц байр, өрөө тасалгаанд үйл ажиллагаа явуулна.
8.2 Орон сууц, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны үйлчилгээний байгууллагатай шууд холбогдож болохгүй.
Иргэд та бүхэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй үсчин, гоо сайхны газруудын үйл ажиллагаа, үйлчилгээний стандартад хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Саналаа хуваалцана уу!!!