“MNS 5021-1 : 2023 ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ ГАЗАР, ТҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” СТАНДАРТ
Энэхүү стандарт нь 2023 оны 12 дугаар сарын 25-нЫ өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Тус стандартаар жижиглэн худалдааны газар, түүнд тавих ерөнхий болон нэмэлт шаардлагыг тогтооно.
4.4.15 Худалдан авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоог үнэн зөв гүйцэтгэж төлбөрийн баримт олгох, бүтээгдэхүүнийг савлах гардуулах үйлчилгээг үзүүлнэ.
4.5.2 Бараа, бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага, аюулгүйн үзүүлэлтийг хангасан эсэхэд хяналт тавьж хаяг шошгын зөрчил, хуурамч бүтээгдэхүүнийг бүртгэж холбогдох байгууллагад мэдээлнэ.
Иргэд та бүхэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ, жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа, үйлчилгээний стандартад хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Саналаа хуваалцана уу!!!