Ази номхон далайн бүс нутгийн Хууль эрхийн хэмжил зүйн форум (APLMF ) олон улсын байгууллагын 28 дахь ээлжит уулзалт-хуралдаан энэ дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгуулагдсан. Хэмжил зүйн бүс нутгийн энэхүү хуралдаанаар дараах асуудлууд танилцуулагдсан. Үүнд:
Хууль эрхийн хэмжил зүйн бүс нутгийн болон олон улсын байгууллагын үйл ажиллагаа, “MEDEA-APMP-APLMF Web Portal”-ын веб хуудас болон төслийн үр дүн, Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллагын Дижиталчлалын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Зах зээлийн хяналтын өмнөх тандалтын талаарх төсөл, Савласан бүтээгдэхүүнд хамаарах Хууль эрхийн хэмжил зүй, Смарт электрон тоолуур зэрэг сэдвээр мэдээлэл солилцлоо.
Түүнчлэн APLMF -ын 28 дахь ээлжит цахим уулзалтаар Ази номхон далайн бүс нутгийн Хууль эрхийн хэмжил зүйн форум байгууллагын онцлох үйл ажиллагааны болон хэмжил зүйн сургалтын тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл, төлөвлөгөөнөөс гадна APLMF (MOU) Санамж бичиг, болон дүрэм журмуудыг хэлэлцлээ