Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2023 оны 1 дүгээр сарын 16 -ны өдөр Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримталж байгаа бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төрийн бүтээмжийг стандарттай уялдуулах талаар албан хаагчдтай уулзалт хийж тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтад Шадар сайдын зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Ц.Уртнасан, Стандарт, хэмжил зүйн газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Баруун бүсийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт нар оролцлоо.
Энэ үеэр стандарт хэмжил зүйн салбарын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд тус хэлтэст “Toyota Haice” загварын авто машин гардууллаа.