Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн А/10, А/11дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулан “Стандарт ба Хөгжил” үндэсний зорилтот хөтөлбөр, “Төрөөс Стандартчилал, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг боловсруулсан.
Дээрх бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн төсөлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, сонирхогч талуудын саналыг авах, хэлэлцүүлэг хийх ажлыг 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Улаанбаатар хот, 21 аймаг, салбар тус бүрийг хамруулан зохион байгуулах төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдаар батлуулан Стандарт, хэмжил зүйн газраас хэрэгжилтийг ханган ажиллав.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /