Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн СХЗГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн болон аймаг дахь СХЗХ-ийн дарга нар, Чанарын хороо, Залуучуудын зөвлөлтэй 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгууллаа.
Энэ үеэр агентлагийн дарга Б.Билгүүн хэлэхдээ “Өнгөрсөн жил цар тахалтай хүнд үе байсан ч манай салбарын хувьд амжилт бүтээл ихтэй жил байлаа. 2022 онд компьютер, техник хэрэгслээ шинэчлэх, эталон тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, автомашины хүрэлцээг хангах гэх мэт олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн” гэв.
Мөн тэрээр “Орон нутгийн СХЗХ-ээс гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр хамгийн сайн биелэлттэй байгууллагыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ уламжлалаа ч үргэлжлүүлэх бөгөөд удахгүй болох Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр шагналыг гардуулна” гэдгийг хэлсэн.
Энэ өдрүүдэд Стандарт, хэмжилзүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болох байсан боловч Засгийн газрын 388-р тогтоолын хүрээнд цуцлагдсан юм.